Уг саммит уулзалтыг бүс нутгийн хэмжээнд итгэл суурьт бизнесийн экосистемийн оролцогч байгууллагууд, бизнес эрхлэгчид хуран чуулах арга хэмжээ болгон, ижил зорилготой байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулахаар зорьж байна.

Итгэл суурьт бизнес ба манлайллын UNLEASH SUMMIT 2024 тун удахгүй

2024 оны 5-р сарын 25-26-ний өдрүүдэд болох гэж байна. 5 дахь жилдээ зохиогдох уг конференцид урьдын адил бүс нутагтаа төдийгүй, дэлхийн хэмжээнд ч хүндлэгдэн, хүлээн зөвшөөрдсөн бизнес эрхлэгч, удирдагч, көүч, илтгэгчид биеэр ирж оролцон, мэргэн ухаан, мэдлэг туршлагаа хуваалцах ба Монголын итгэл суурьт манлайлагчид, энтрепренерүүд, бизнесийн салбарынхан хамтдаа цуглан чуулах болно.

Unleash Summit нь итгэл үнэмшилд хөтлөгдсөн (faith driven), үнэт зүйл, үнэ цэнтэй, ёс зүйтэй зорилгоор удирдуулсан (purpose driven) энтрепренершип, бизнес, манлайлалын талаар ярилцаж, дараах цогц хэлбэрээр явагддаг билээ.

  • Үндсэн илтгэлүүд

  • Панел ярилцлага

  • Практик workshop хэлэлцүүлэг

  • Гарааны бизнес төслийн pitch уралдаан

  • Бизнес, үйлчилгээний бичил экспо

  • Нетвөркинг хүлээн авалт зэрэг цогц хөтөлбөртэй.

Конференц 2024 оны 5 сарын 25-ны Бямбад бүтэн өдөр, 26-ний Нямд үдээс хойш Чингис зочид буудалд явагдана.Илтгэгчид, хөтөлбөр, төлбөрийн мэдээллийг тун удахгүй хүргэнэ.
Холбогдох: info@asialeadershipdevelopment.org - Утас: 89001128

SPEAKERS & PANELISTS

Unleash summit 2023

Unleash summit 2022

Unleash summit 2021

Over the years we have grown in people who
believe in what we do through the Summit

Итгэл суурьт бизнес, манлайллын тус конференцид 200+ хүн биеэр, өөр улсаас 20+ онлайн оролцож, мөн гадаадаас 8, дотоодоос 3 илтгэгч, бизнес эрхлэгчид өөрсдийн туршлагаас хуваалцсан юм. Үндсэн илтгэл, панел ярилцлагаас гадна, тусдаа workshop-ууд явагдаж оролцогчид маань илүү ойроос өөрсдийн сонирхсон сэдвийн дагуу асууж оролцон үнэ цэн, урам зоригоор цэнэглэгдсэн цаг байлаа.

Зөвхөн бизнес, стартапын талаар суралцаад зогсохгүй хувь хүний хөгжил, зорилго, алсын хараа, нийгмийн нөлөөллийн талаар ярилцаж, нетворкинг хийж, танилын хүрээгээ тэлэх боломж нь манай Unleash Summit-ын нэгэн онцлог билээ.

Ирэх жилийн Unleash Summit 2024 улам өргөн, шинэлэг, нөлөөлөл дүүрэн болох болно. Та бүгдийг ирэх жилийн Summit-д урьж байна!

Looking back on 2022

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг конференц нь 2022 онд анх удаа танхимаар зохиогдож, 10 гаруй илтгэгч, панелистууд биеэр болон цахимаар оролцон, 300 орчим оролцогчид бүтэн өдөр хуран чуулж, хамтдаа суралцаж, хоорондоо танилцан, мөн ажил бизнесийн алсын хараа, үнэт зүйлс зэрэг суурь зарчмууд, итгэл үнэмшилд суурилсан, Христэч итгэл үнэмшилд хөтлөгдсөн бизнес, энтрепренершип зэргийг хэлэлцэж байлаа.