Билл Жоб

Owner of Meixia Solutions
President of Polygon Limited

Билл Жоб 1988 оноос эхлэн өөрийн  хэд хэдэн жижиг бизнесийг эрхэлж эхэлжээ. Хятадын зах зээлийн тухай мэдлэг бага, хэрхэн Хятадад бизнес явуулах мэдлэггүй байсан Билл аль болох жижиг бизнес эрхэлвэл алдсан ч эрсдэл бага гэж үзэж байв. Гэвч хамтрагч нь өвчнөөр нас барж, хэцүү асуудлууд тулгарч байв. 

Бүгдийг хаях хүсэлгүй байсан Билл Бурхан түүнд өөр бизнес эрхлэх боломжууд нээж байгааг олж харжээ. Хамгийн анх эхлүүлсэн бизнесээ 25 жил амжилттай эрхэлсний дараа нутгийн итгэгч хүнд өвлүүлэн өгчээ. Түүний бусад 3 компани өнөөг хүртэл маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Өдийг хүртэл Эзэн Бурхан түүнд технологийн, санхүүгийн, хувь хүний, үйлдвэрлэлийн, маркетингийн гэх мэт олон шийдлүүдийг өгсөн бөгөөд Бурханы Хаанчлалд бид хэрхэн түүнд бизнесээрээ үйлчлэх талаарх ойлголтуудыг ч олон жилийн турш сурч мэдэж иржээ. 

Билл Жоб болон гэргий Китти нар БНХАУ-ын Шиамзн хотод 1987 онд ирж суурьшсанаасаа үйлдвэр байгуулан, дэлхийн шил үйлдвэрлэлд томоохон шинэчлэл хийж ирсэн хүмүүс билээ. Тэд үйлдвэрлэлээ явуулж эхэлснээс хойш хөдөлмөр эрхлэлт буурай байсан ойр хавийн хот, тосгоны, ууланд амьдардаг  хүмүүст ажил олгож эхэлснээр тухайн хотын хөгжилд ч маш том өөрчлөлтийг авчирсан байна. Тэдний Meixia хэмээх байгууллага БНХАУ-ын Xiamen дэх анхны гадаад эзэмшигчтэй байгууллага бөгөөд 1988 онд 10,000 долларын хөрөнгө оруулалтаар босгосон байгууллага нь 2000 он гэхэд 2 сая доллараар үнэлэгдэх байгууллага болж өргөжсөн байлаа. 1992 онд АНУ-ын Wall Street Journal Билл Жобыг “анхдагч бизнес эрхлэгч, шинэлэг уран бүтээлч” мөн Өнгөт шилний зах зээлийн тэргүүлэгч хэмээн тодруулж байжээ. Билл Жобын Job Glass® тусгай тэмдэглэгээтэй шил нь сүүлийн хэдэн зууны турш үйлдвэрлэгдээгүй хамгийн шинэлэг шийдэл юм.

Тэрээр энтрепренер, бизнес эрхлэгчдэд өөрсдийн эрхэлж буй бизнесдээ хэрхэн “сайн нярав” байх тухай ойлголтыг заах дуртай нэгэн билээ. 

Previous
Previous

Next
Next