Жулиет Касийта

Sinapis Group-н Уганда улсыг хариуцсан менежер Winpreneurs Africa байгууллагын захирал, үүсгэн байгуулагч

Жульет нь Sinapis Group-ийн Уганда дахь үйл ажиллагааг удирддаг. Тэрээр бусдыг өөрчлөх, илүү сайхан амьдрахад нь туслах чин хүсэл эрмэлзэлтэй, тууштай, биеэ даасан, урам зориг дүүрэн удирдагч билээ.

Тэрээр өмнө нь Barclays Bank Uganda LTD, Huawei Technologies, BRAC Uganda Bank, Imagine Me Africa зэрэг байгууллагад мэдээллийн технологийн менежмент, үйл ажиллагаа, стратеги төлөвлөлт, бизнес хөгжил, манлайллын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд хуримтлуулсан туршлагаа энтрепренеруудад тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, бизнесээ амжилттай явуулахад инновацийг хэрхэн ашиглах арга замыг олоход нь дэмжлэг үзүүлдэг.

Тэрээр хөгжиж буй зах зээлийн өөр өөр салбарт, олон янзын багуудын бизнесийн төслүүдэд стратеги, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилласан арвин туршлагатай.  Мөн хувь хүмүүст болон байгууллагуудад хэрхэн томоор мөрөөдөж, зорилгодоо хүрэх талаар көүч болон зааварчилгаа өгөх дуртай.

Жульет Африкт төвтэй компаниуд, бизнес эрхлэгчдэд цэцэглэн хөгжих орон зайг бий болгож, Африкчуудад илүү олон ажлын байр бий болгохыг эрмэлздэг.

Next
Next