Д. Жамбалсүрэн

“Торгоны зам хангамж” ХХК-ны үүсгэн байгуулагч, Хаанчлалын зам чуулганы пастор

Д.Жалбалсүрэн нь зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө Мах комбинат, ХМК зэрэг газруудад бригадын дарга, хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа 1991 оноос хувийн бизнес хийж эхэлсэн. 1997 оноос аялал жуулчлал, зочид буудал, ресторан болон байгууллагын хангамжийн компаниудыг эхлүүлэн өнөөг хүртэл салбартаа танигдсан “Торгоны зам хангамж” ХХК-г удирдан ажиллаж байна.

2007 онд Бурханд итгэж 2013 оноос пасторын үйлчлэл хийж, МЭЭ болон МПАХ-ны удирдах зөвлөлүүдэд 5-7 жил үйлчилж байв. Мөн Хаанчлалын зам чуулган болон сүлжээ чуулгануудад пастораар үйлчилж байна. Сүүлийн 15 жил гэр бүл, амьдрал болон бизнесийн дасгалжуулалт зөвлөхөөр үйлчилж ажиллаж байна.

Previous
Previous

Next
Next