Стив Коллинc

Глобал сургалт хариуцсан
захирал, LEAD International

Стив Коллинc нь 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн өөр өөр улс орнуудад хувь хүн болон байгууллагын хөгжилд хөрөнгө оруулалт хийсээр байна. Тэрээр Wake Forest их сургуульд МВА-ийн зэрэг хамгаалж, Хятадад 8 жил, Ойрхи Дорнодод 16 жилийн турш бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпорациуд, ашгийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Өдгөө АНУ-д амьдарч, LEAD International байгууллагын Глобал сургалт хариуцсан захирлаар ажиллаж байна. 

Их Британид төвтэй, LEAD International нь Ойрхи Дорнод, Африк, Өмнөд Америк, Ази даяар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд НҮБ, USAID, Royal Jordanian Airlines, Aramex, Канадын Засгийн газар, UST Global, Arab Bank, Улаан Загалмайн Нийгэмлэг, HSBC, Capital Markets Authority зэрэг төрийн болон хувийн хэвшлийн салбарын үйлчлүүлэгчдэд зөвлөх үйлчилгээний шийдлүүдийг амжилттай боловсруулан хүргэдэг. 

Previous
Previous