Б. Очирбат

Founder & CEO,
Prime Technology Solutions

Болдбаатарын Очирбат нь Улаанбаатар хотод мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Прайм Технологи Солюшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал юм.

Компаниа үүсгэн байгуулснаасаа хойш нийслэлийн иргэдэд зориулсан тээвэр хэрэгслийн алтернатив хувилбар болох "Beeco - Замын унаа" апп-ийг амжилттай гаргасан. Мөн тэрээр хамтран хөгжүүлсэн ухаалаг хүргэлтийн программ хангамжийн платформыг ашиглан B2C хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилготой Монголын дотоодын зах зээлд хүргэлтийн Делко Солюшн ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан нь амжилттай ажиллаж байна.

Саяхан Shark Tank Mongolia нэвтрүүлэгт Delko-smart хүргэлтийн платформ оролцож 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаад байна.

Тэрээр Монголд буцаж ирэхээсээ өмнө АНУ-ын Техас мужийн Остин хотод дижитал аюулгүй байдлын програм шийдэл, төхөөрөмжийн болон үйлчилгээ үзүүлдэг үндэстэн дамнасан Gemalto Inc-д корпорацид програм хангамжийн инженер, инженерчлэл төслийн менежерээр ажиллаж байсан. Одоо Монголдоо хэрэгжүүлж байгаа төслүүд нь мэдээллийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайнмэдээг түгээхэд чиглэдэг.

Чөлөөт цагаараа хоол хийж, янз бүрийн жор туршиж үзэх дуртай. Эхнэр Болороо ба хүүгийн хамт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг.

Previous
Previous

Next
Next