Chuck Bentley

CEO, Crown Financial Ministries
Director, Christian Economic Forum

Чак Бентли нь Crown Financial Ministry олон улсын Христэч санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал юм. Тэрээр АНУ-ын 1100 гаруй Христэч радио сувгаар цацагддаг "The Crown Money Minute" болон "My MoneyLife" хэмээх өдөр тутмын 2 радио нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд саяхан хэвлэгдсэн "7 Gray Swans”, “Trends that Threaten Our Financial Future” номын зохиогч юм.

Чак нь дэлхийн томоохон асуудлуудад Бурханлаг шийдлүүдийг хэрэгжүүлэх зорилготой, өндөр бүтээмжтэй мэргэжилтнүүдийн сүлжээ бүхий Дэлхийн Христэч Эдийн засгийн Форумыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал юм. Уг форум нь 25 гаруй орны Христитгэлт удирдагчдын хамтын ажиллагааг хурдасгах жил бүр зохион байгуулдаг Global Event үйл ажиллагаагаараа танигдсан.

Тэрээр Зимбабве улсын нэн ядуу хүмүүст орон нутгийн нөөц баялгийг ашиглан амьдралын чанараа сайжруулахын тулд суралцахад нь туслах зорилготой санаачилга болох Foundations for Farming сан, мөн АНУ дахь нийгмийн орхигдсон хэсэгт бизнес эрхлэлтийг сайжруулах зорилготой Commonwealth нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангийн УЗ-д ажилладаг юм. Түүнчлэн Иудей ба Самари дахь энх тайвны төлөөх хамтын ажиллагаанд тус сангаар оролцоотой байдаг.

Next
Next