Carl Thong

Chairman, Sunstone Group
Co-Founder, BankingON

Карл нь Sunstone Group-ийн үүсгэн байгуулагч, энтрепренер бөгөөд уг холдинг компани нь Digital Banking, Fintech B2B, EdTech, Foodtech, Training, Healthcare зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Карл карьераа менежментийн зөвлөхөөр эхлүүлж, дараа нь NASDAQ-д бүртгэлтэй биотехнологийн олон улсын компанид менежерээр ажиллаж байхдаа дэлхийн 18 оронд дистрибьютор бий болгосон. 1999 онд тэрээр GE Capital компанийн Финтек бизнес болох Dynafront-ын гүйцэтгэх захирлаар уригдан ажиллаж байв.

2001 онд Карл АНУ-ын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Ази руу экспортлох худалдааны компаниа үүсгэн байгуулсан. Тэрээр Малайз улсад эмнэлгийн дуудлагын төв, манлайллын сургалтын компани болон Restart Bank, BankingON, TeachnLearn & Dining Butler зэрэг өөр 4 технологийн гарааны бизнесийг үүсгэн байгуулжээ.

Карл нь TrustBridge Global сангийн удирдах зөвлөл, Сингапурын Англикан чуулганы Теологийн боловсролын зөвлөлд ажилладаг бөгөөд сүмдээ ахлагчаар үйлчилдэг.

Чөлөөт цагаараа тэрээр эхнэртэйгээ дугуй унах, өсвөр насны хүүхдүүдээ интернэт ашиглах чөлөө өгөх болон Библи уншиж, хөгжмийн зэмсэг тоглох дуртай. Мөн бизнесийн чиглэлээр бакалавр, теологийн чиглэлээр магистр, стратегийн манлайллын чиглэлээр докторын зэрэг тус тус хамгаалсан.

Previous
Previous

Next
Next