ASPIRE LAUNCHPAD


Дэлхий даяар 300 гаруй хотод явагддаг CO.STARTERS Canvas загварчлалд суурьлан Sinapis байгууллагын боловсруулсан,
бизнесийн санаа хөгжүүлж, бизнес моделоо боловсронгуй болгох гарааны бизнесийн 9 долоо хоногийн хөтөлбөр.

Суралцагчдад ирэх

Давуу талууд

·        Шилдэг оролцогчийг шалгаруулж 1 хүнд 1,500,000₮-ийн шагнал олгоно

·        Хүн бүр загвар бүтээгдэхүүн гаргаж, анхны борлуулалт хийхэд чиглүүлнэ

·        Монголын болон ОУ-ын энтрепренер, менторуудаас хувьчилсан зөвлөгөө авах

·        Дэлхийн 10 улсад уг хөтөрбөрт хамрагдсан 1000 гаруй төгсөгчдийн нетвөркт нэгдэх

·    Хөтөлбөрийг төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд төгсөгчдийн бизнес эрхлэлтийн үйл явцад анхаарал хандуулж, нэмэлт сургалт хөтөлбөрт оролцох, зөвлөгөө авах зэрэг нэмэлт үнэ цэнэ бүхий боломжуудтай.

Хамт олон

Амьд харилцаа

Бид харилцаа, хамтралд ихээхэн ач холбогдол өгдөг. Зөв хандлагатай суралцагч, ментор, бие биеэ дэмждэг хамт олонтой байх нь тун чухал. Иймд сургалтын хичээлүүд дээр бүгд хоорондоо харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг шийдвэрлэн, бодит туршлага дээр ажиллах амьд харилцаатай явагдах болно.

Хугацаа

9 долоо хоногийн турш дунджаар 7 хоногт 6 цаг

Aspire-ийг Бямба гарагийн өглөө эсвэл 7 хоногт 1 удаа оройн цагаар гэх зэргээр янз бүрийн форматаар сонгон суралцах боломжтой. Хичээл бүр 3.5 цаг үргэлжилнэ. Та 7 хоногт 6-8 цагийг танхимын (эсвэл онлайн) хичээл, практик дадлага, суралцах цагт зарцуулах шаардлагатай болно.

Хөтөлбөр

Бусад энтрепренерүүдийн тусламжтайгаар өөрийн санаагаа сайжруул

Aspire сургалтын хөтөлбөрийг Co.Starters байгууллагатай хамтран боловсруулсан. Энэ нь энтрепренерүүд харилцан санал солилцож, өөрсдийн санааг илүү боловсронгуй болгох, хэлэлцүүлэгт суурилсан сургалт юм. Мөн танд тулгарч болзошгүй бэрхшээлийг судлах, практик кейс судлалтай уялдуулан боловсруулсан. Хичээлийн үеэр та зочин энтрепренерийн амжилт болон бэрхшээлээс суралцаж, өөрт тулгарч буй бэрхшээлийг даван туулах бизнесийн гол ойлголтуудыг сурч мэдэн,  өөрийн бизнест ашиглах арга ухааныг эзэмших болно.

Сургалтын тойм /9 долоо хоног

1 — Бүгд таны тухай

2 — Үйлчлүүлэгчээ таних

3 — Харилцааг зөв байлгах

4 — Өсөх боломжтой бизнес загвар бүтээх 

5 — Бүтэцээ бэхжүүлэх

6 — Доод шугамаа тогтох

7 — Өсөлтийн төлөөх санхүү бүртгэл

8 — Ирээдүйн төлөвлөгөө

9 — Амжилтаа тэмдгэлэх!

Төгссөн суралцагчдын сэтгэгдэл, түүх

"Aspire бол бидний гаргасан хамгийн зөв шийдвэр гэж бодож байна. Бидний бизнес зүгээр л ирээдүйн санаа байсан төдий. Хэрэгжүүлж эхлэхээс өмнө зүүд шиг санагддаг байлаа. Хөтөлбөрийн туршид бидэнд маш ойлгомжтой, энгийн байдлаар зааж, юу хийх, хэрхэн эхлүүлэх талаар ямар ч ойлголтгүй байсан манай багт их дэмжлэг болсон. Мөн оюутнуудыг нэг нэгээр нь сонсож, тэдний бизнесийн саад бэрхшээлд маш сайн тусалдаг. Би энэ хичээлээр бусдыг сонсож, туршлагаас нь суралцаж чадсан.

— Намуун,

Aspire Washington DC /  2-р улирлын оролцогч


Өмнө нь нэгэн санхүүгийн компанид арилжааны зөвлөх, шинжээчээр ажилладаг байсан бөгөөд завгүй нэгэн хэвийн ажлаасаа амьдралын утга учрыг олж харахгүй байв. Хүмүүст хувьцааны тренд заахаас бүр илүү бодит тус нэмэр болох бизнес эрхлэхийг хүсдэг байсан. Харин нэг өдөр аав маань тархиндаа цус харвасан харамсалтай зүйл тохиолдлоо. Аавынхаа биеийн саажилтыг багасгаж, сайжруулах эмчилгээний хэрэгсэл интернэтээр хайж байгаад нөхөн сэргээлтийн робот бүтээгдэхүүн байдгыг олж мэдэв. Ингээд аавдаа гадаадаас худалдан авч өгөөд, энэ нь бусад саажилттай хүмүүст ч тун хэрэгтэй санагдаж, туршилтаар сурталчилгаа хийж үзтэл, Монголд төдийлөн байдаггүй учраас саажилттай хүмүүс ихэд сонирхож байв.

Харин хувийн бизнес эрхлэх талаар мэдлэг туршлага дутмаг байсан бөгөөл итгэлийн бизнес конференц Unleash Summit-д оролцож, мөн тэнд Aspire хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч, хамгийн эхэнд бүртгүүллээ. Aspire LaunchPad хөтөлбөрт суралцах явцдаа бизнес эрхлэх суурь зүйлсийг ойлгон суралцаж, практик кейс дээр ажиллаж, өөрийн төслийг илүү бодитой, нарийвчлалтай боловсруулж бэлдэв. Мөн энэ үеэрээ бизнесийн хамтрагч байгууллага олж, нэмж хөрөнгө оруулан бизнесээ өргөжүүлэх боломжтой болсон. Ингээд нийгэмд, хүмүүст хэрэгтэй бизнес эрхлэхийг хүссэн хүсэл маань биелэхэд бэлэн болоод байна.

Миний бүтээгдэхүүнийг хэрэглэж саажилт нь багассанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон олон мянган хүн өөрөө өөртөө тусалж, цаашлан ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж, ядуурлаас гарахад ойртох юм. Хөтөлбөрт хамрагдаж байх үедээ судалгаа туршилт хийж, хэд хэдэн эмнэлэг, хэдэн арван хүнээс урьдчилсан захиалга авч чадсан. Хөтөлбөрийн үеэр хамгийн бодит үр дүнг гаргаж, бизнест нь өсөлт гарсан учраас Aspire хөтөлбөрийн тухайн элсэлтийн ялагч болж, 1.5 сая төгрөгийн мөнгөн шагнал авсан.

— Энх-Амгалан,

Aspire Улаанбаатар хот / 4-р улирлын оролцогч