Жереми Тиссен

Founder and Director of
Xanadu Razorback

Жереми Тиссен нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үхрийн махны ферм бүхий “Xanadu Razorback” компаниа 2009 онд үүсгэн байгуулан одоог хүртэл удирдан ажиллаж байна. Монгол Улсад 1993 онд төрийн бус байгууллагын шугамаар ирсэн бөгөөд 1996-2008 онд Хутаг-Өндөр сумын иргэдэд ногоо тариалахыг зааж, 50 гаруй өрхийг энэ чиглэлээр ажиллан, өрхийн бизнесээ хөгжүүлэхэд туслаж байв. 

Одоо түүний “Xanadu Razorback” компани нь жилд 40 гаруй тонн дээд зэрэглэлийн махыг зах зээлд нийлүүлдэг бөгөөд цаашдаа экспортлох зорилготой ажиллаж байна. Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйн салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд төдийгүй бэлчээрийн даацыг бууруулж, хамгаалахад бодит хувь нэмэр оруулах хүсэл зорилготой юм. Тус фермийн загварчлалыг ХХААХҮЯ зэрэг төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхэн сайшаан, суралцаж байна. 

Previous
Previous

Next
Next