Christeen Rico

Founder, Dream Bigger Ventures Former
Manager at Apple

Кристин Рико нь бизнесээр дамжуулан дэлхий дээрх диваажингийн өчүүхнийг ч атугай бий болгох зорилготой Христитгэгч юм. Тэрээр Анжелес хотод (Филиппин) төрж, 3 настайдаа Сан Франциско руу (АНУ) нүүж, Нью-Йоркийн их сургуульд бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Цахиурын хөндийн технологийн салбарт ажиллан, мөн Apple корпорацид шинэ зах зээлд дижитал болон биет бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд стратеги болон хэрэгжүүлэлтийн үе шатанд саяхныг хүртэл ажилласан.

Одоогоор өөрийн олон улсын ажлын туршлага дээрээ тулгуурлан Филиппин улсын гарааны бизнесийн экосистемийг дэмжих хараатайгаар Dream Bigger Ventures компаниа байгуулан, улс орондоо хөгжил авчрах энтрепренерүүд болон тэдний гэр бүлийнхэнд хөрөнгө оруулалт хийхээр зорин ажиллаж байна.

Previous
Previous

Next
Next