UNLEASH SUMMIT 2021

Ковидын хямрал шувтрах тийшээ хандаж, улс орнууд хэвийн горимдоо буцах гээд хичээж байгаа ч олон бизнес эрхлэгчдэд сорилттой хэвээр байна. Ер нь хямралыг ямар бизнесүүд амжилттай даван туулж байна вэ? Аливаа бизнес ямар үнэт зүйл, зорилгын төлөө байснаар урт хугацааны тогтвортой байдалд хөтөлдөг вэ?

Энтрепренерүүд бол нийгэмдээ өөрчлөлт, шинэчлэл авчрагсад билээ. Тэд сэтгэлийн дуудлагаараа утга учиртай зүйлсийг хэрэгжүүлж, нийгмийн асуудлыг шийдэхээр оргүйгээс олонд хүртээлтэй баялаг бүтээдэг. “Faith Driven Entrepreneurship” буюу “Итгэл үнэмшлээр хөтлөгдсөн энтрепренершип” уриатайгаар энэ жилийн UNLEASH SUMMIT 2021 нь Business Beyond Covid сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Уг онлайн конференцэд олон улсаас Crown Financial Ministries байгууллагын ерөнхий захирал бөгөөд Christian Economic Forum-ын тэргүүн Chuck Bentley; Зүүн Өмнөд Азид утга учиртай бизнес эрхлэгч мянга мянган энтрепренерүүдийг бэлтгэх Dream Bigger Ventures акселереторын үүсгэн байгуулагч бөгөөд Faith and Work хөдөлгөөний зөвлөх Christeen Rico; BAM Global (Business As Mission) байгууллагын УЗ-ийн дарга Mats Tunehag; Сингапурт төвтэй санхүү, технологийн салбарын Sunstone Group-ийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга Carl Thong; болон Монголоос шингэн хүнсний тэргүүлэгч “Еден” ХХК-ийн захирал Ц.Хүрэлбаатар; Европт бүтээгдэхүүнээ экспортлогч Mesgi брэндийн үүсгэн байгуулагч С.Мөнгөнчимэг; Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (AmCham Mongolia) Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс; Delko гарааны бизнесийн хамтран үүсгэн байгуулагч Prime Technology Solutions ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Очирбат зэрэг илтгэгчид уригдан оролцож, салбарын болон дэлхийн чиг хандлага, туршлага шийдэл, алсын харааг хэлэлцэх болно.

Unleash бол итгэл үнэмшилд суурилсан энтрепренерүүдийг нэгтгэж, байгаа талбартаа өөрчлөлт бий болгох өөрсдийн сэтгэлийн дуудлагаа гүйцэлдүүлэхэд дэмжлэг болох зорилготой хөдөлгөөн юм.

Unleash Summit 2021 оны 12-р сарын 4-нд УБ-ын цагаар 9:00-14:30 цагт онлайн явагдах ба дэлгэрэнгүй мэдээллийг unleashatwork.org хуудсаас авч болох юм. Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч Unleash Academy нь бүс нутагтаа нөлөөлөх бизнес эрхлэгчдийг чадавхижуулж, урт хугацаанд нийгмийн хариуцлагатай, өндөр ёсзүйтэй бизнесүүдийг босгон байгуулж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулж, улс орноо экспортлогч үндэстэн болгох алсын хараатай юм. 

“Unleash” нь манлайлал, энтрепренершип сургалт, менторшип хөтөлбөр зохион байгуулдаг бөгөөд контентийн нөөц боломжоор хангаж, энтрепренерүүд, бизнес эрхлэгч манлайлагчдад үйлчилгээ үзүүлдэг. Мөн манлайллын болоод энтрепренершип академийн хөтөлбөрт хамрагдаж, манлайллын көүч, олон улсын зөвлөхүүдийн сүлжээгээр дамжуулан хүчирхэг бизнес босгох, олон улсад гаргах, хөрөнгө оруулалт олох боломж олгодог билээ.

Previous
Previous

Таны хүч энергийг үргэлж сорж байдаг 7 зуршил

Next
Next

Өсөлтийн сэтгэлгээ гэж юу вэ?