Бурхан эд баялгийн талаар юу гэж хэлдэг вэ?

 

Бурхан хүн бүрийг хөрөнгөжиж, эд баялагтай болоосой гэж зорьдог. Тэр биднийг өдөр бүрийн үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг байгаасай гэж хүсдэг. Мөн Тэр түүний өгөөмөр байдлын бялхам дүүрнийг /эд баялаг/ амсаасай гэж хүсдэг. Цаашилбал, бидэнд шаардлагатай бүх л нөөц Бурханы хаант улсад бий. Гэхдээ бидний энэ сүйрч буй ертөнцөд Бурханы бүрэн дүүрнийг хүн бүр амсаж мэдэрч чаддаггүй. Хэрэгцээгээ хангаж чадаж байгаа нь сэтгэл зүй, бие махбод, харилцаа, хүрээлэн буй орчин, ёс суртахуун болон сүнсний маш их төлөөс төлдөг. Овоохон хэмжээний эдийн баялагтай болсон ч түүнийгээ өөртөө болон бусдад гэм хор учруулах замаар олж авдаг хүмүүс байсаар... Хэдий хэмжээний эд баялагтайгаас үл хамааран ихэнх Христэд итгэгчдийн хувьд Бурхан эд баялгийн талаар ямар санаа сэдэл, үүрэгтэй вэ гэдгийг нухацтай бодолцдог. Баян ядуу аль ч хүнд дараах асуудлууд чухал байсаар байна: ажил олгогч эсвэл ажил хайгч, оюутан, эцэг эх, тэтгэврийн хөгшин, байр эзэмшигч эсвэл гэр оронгүй хүн байх.

Эдийн засгийн талаарх дээрх ойлголтууд Сударт өгүүлсэнтэй нийцдэг нь авууштай юм. Үнэхээр л эд хөрөнгө, баялаг нь Библид бичигдсэн жижиг нэмэлт ойлголт биш, харин ч Хуучин, Шинэ гэрээнд томоохон байр суурь эзэлдэг чухал ойлголтуудын нэг билээ. Түүнчлэн Сайн Мэдээнд ч түлхүү хэрэглэгддэг. 

 

Тэгвэл бид Бурханы үгнээс юуг ойлгож авах хэрэгтэй вэ? Энэхүү хэсэгт бид дараах зүйлсийн талаар хуваалцах болно:

  • Эд баялагтай холбоотой Бурханы анхны санаа зорилго

  • Сүйрч буй энэ ертөнцөд амьдрах нь бидний эд баялгийн талаар ойлгож авах, мэдрэх чадварт нөлөө үзүүлсэн эсэх

  • Эдийн засгийн салбарт хийх Бурханы үйл хэрэг, үүнд бидний гүйцэтгэх үүрэг

  • Хангамж, эд баялгийн талаар бид Бурханаас ямар хүлээлттэй байж болох вэ?

  • Бидний эзэмшилд буй аливаа баялагт бид хэрхэн хандах ёстой вэ?

Ерөнхийд нь дүгнэвэл, Бурхан наад захын хэрэгцээг маань хэрхэн хангах вэ гэдгээс илүү эд баялгаа бид өөрсдөө хэрхэн зохицуулах талаар Бурханы юу гэж хэлж байгаад анхаарвал зохилтой.  Мэдээж энэ нийтлэлийг уншигчдын дунд Бурхан хэрэгцээг нь хангах эсэх талаар санаа зовж байгаа хүмүүс бий боловч олонх нь зүгээр нэг наад захын хэрэгцээ биш, харин ахиухан шиг эд хөрөнгөтэй (дэлхийн стандартаар) хэвээр байж чадах эсэхдээ санаа чилээж байгаа нь эргэлзээгүй. Мэдээж суурь хэрэгцээний талаар ярихгүй орхиж болохгүй бөгөөд энэ талаар цаашид ядуурал дунд амьдарч, суурь хэрэгцээнийхээ талаар биднээс илүү зовниж байдаг хүмүүсийн талаар ярилцах болно.

 

Бурханы анхны зорилго: Ивээл, Хангамж, Бялхам дүүрэн байдал

Эхлэл номын 1, 2 дугаар бүлэг дээрх түүхээс Бурхан хүн төрөлхтнийг гоо үзэсгэлэн, бялхам дүүрэн байдал, бүтээлийн цэцэглэн хөгжиж буйгаас баяр баясгалан аваасай гэсэн зорилготой байсан нь тодхон харагддаг. Еден цэцэрлэгт анхны хүмүүс баялаг, үржил шимтэй газрыг олсон бөгөөд хүн төрөлхтөн бүх талаараа хөгжин цэцэглэх зорилготой байв. Ингэж хөгжин дэвшихэд шаардлагатай бүх нөөц, арга хэрэгслийг Бурхан хангадаг. 

Эхлэл номын бичигч түүхийн эхэнд хүмүүн бүтээлийн тухай “Бурхан тэднийг ерөөж...” гэж Эхлэл 1:28-д хэлсэн. “Ерөөл”, “ерөөгдсөн” гэдэг үг нь Библийн түүхийн онцгой хэсэг гэж хэлж болно. Бурхантай харилцах ерөөлийн нэг хэсэг нь гарт баригдах бодитой зүйл юм. Тэр материаллаг ерөөлүүд нь Бүтээгчийг таньж мэдэх, Түүнийг хайрлах хайртай нягт уялдаатай. 

Хожим нь Израйлийн ард түмэн элсэн цөлд ч гэсэн манна (Гэтлэл 16) болон хаднаас урсах ус (Гэтлэл 17) хэлбэрээр Бурханаас өдөр бүр хангамж авч байсан. Библид хэлсэнчлэн, Израилийн ард түмэн эцэст нь Амласан газарт хүрэх үед Бурханы бүтээлийн арвин баялагт хүрсэн. Энэ бол “сүү, балаар бялхсан” газар байсан бөгөөд тэр нь Бурханы төлөвлөгөөний дагуу амьдрахад шаардлагатай бүх зүйл байв. Дэд хууль номд бичсэнчлэн, Бурханы ард түмэн цэцэглэн хөгжихөд хэрэгтэй бүхнээ олно гэсэн байдаг. 

Дэд хууль 8:7-9 “Бурхан Эзэн чинь чамайг сайхан газар аваачиж байна. Тэр газар нь хөндий толгодоор гол горхи, булаг шанд урсдаг, буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, зөгийн балны орон юм. Чи тэнд идэх хоол хүнсээр хомстохгүй, юугаар ч дутахгүй агаад хад чулуу нь төмөр толгодоос нь чи зэс малтан гаргах нутаг юм.” 

Анхнаасаа Бурхан хүн төрөлхтнийг цэцэглэн хөгжихийн тулд ертөнцийг төгсөөр бүтээж, бүрэн дүүрнээр хангасан. Хүмүүс Бурханаас өгөгдсөн “түүнийг арчлан сахих” (Эхлэл 2:15) чадвараа ашиглаж чадвал газар бидэнд хоол хүнс өгдөг. Бурханы зорилго хүмүүсийг зүгээр нэг оршин байгаад зогсохгүй, сайн сайхан зүйлээр элбэг дэлбэг байлгах явдал юм. “Үржиж, олширцгоож, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг” (Эхлэл 1:28). Бурхан хүмүүст байгалийг ойлгох чадвар өгсөн бөгөөд ингэснээр бид байгалийн нөөцийг ашиглаж чадна (Эхлэл 2:20). Хүний хөдөлмөр, цэц ухаан Бурханы бүтээлийг хөгжүүлж бүх хүмүүсийг бялхамаар хангах чадвараас хамаагүй илүү юм. Бүтээгчтэй хамтарснаар бид энэ дэлхийн нөөц баялгийг бүтээлчээр ашиглаж, шинэ зүйл бүтээж, анхны хувилбарыг нь засан сайжруулах үүрэгтэй юм. Үүнд шаардлагатай нөөц, түүхий эд бодсоноос их бий. Энэ нь Эдений дараах үеийн эдийн засагт тохиосон дийлэнх бараа, материалын хомсдлын зарчмаас эрс ялгаатай зүйл юм.

Азаар, хүн төрөлхтөн бид Бурханы бүтээлийг хөгжүүлэхэд Түүнтэй гайхалтай сайн хамтран ажилласан. Газар тариалан, моджуулалт, цэцэрлэгжүүлэлт болон эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс, хий, газрын тос, салхи, усыг яаж ашиглав?; гоо үзэсгэлэнтэй зүйлсийг хэрхэн бий болгов?; байшин барилга, цахилгаан хэрэгсэл, хувцас загвар, тээвэр гэх мэт бидний амьдралыг баялаг болгож буй бүхэн Түүнтэй хамтран ажилласны үр шим юм. Шинийг санаачлах, бүтээх, хөгжүүлэх нь бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэний илрэл юм. 

 
Previous
Previous

Баялаг бүтээлтийн тунхаг бичиг

Next
Next

Зорилготой бизнесийн Лозанна тунхаг бичиг