Баялаг бүтээлтийн тунхаг бичиг

 

Оршил

2017 оны 3-р сард Тайландын Чианг Май хотод Лозанна хөдөлгөөн (Lausanne Movement) болон BAM Global хамтран “Цогц өөрчлөлтөд баялаг бүтээлтийн үүрэг” сэдэвт дэлхийн зөвлөгөөнийг зохион байгуулав. Үүнд бизнес, сүм чуулган, илгээлтийн үйлчлэл, эрдэм шинжилгээний салбаруудын төлөөлөл болж 20 гаруй орны 30 орчим хүн оролцсон. Судалгааны үр дүн нь хэд хэдэн нийтлэл, ном, боловсролын видео хэлбэрээр нийтлэгдэнэ. Энэхүү тунхаг бичиг нь уг Зөвлөгөөний өмнө болон явцын үеэр хийгдсэн хэлэлцүүлгийн үндсэн зарчмуудыг тусгасан болно.

 

Тунхаглал

1. Баялаг бүтээлт нь элбэг хангалуун, төрөл зүйлээр баялаг, цэцэглэн хөгжиж байдаг дэлхий ертөнцийг бүтээсэн Бүтээгч Бурханаас эхтэй.

2. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд Түүний төлөө, Түүнтэй хамтран нийтлэг сайн сайхны төлөө аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээн бий болгохоор бүтээгдсэн.

3. Баялаг бүтээлт нь ариун дуудлага, Бурхнаас өгсөн бэлэг бөгөөд энэ нь Библид сайшаагдан бичигдсэн байдаг.

4. Баялаг бүтээгчдийг Сүм чуулган зөвшөөрөн бататгаж, бүх улс үндэстэн, ард түмний зах зээлд үйлчлүүлэхээр чадавхжуулж, тархаан дэлгэрүүлэх хэрэгтэй.

5. Баялгийг хуримтлуулах нь буруу, харин баялгийг хуваалцахыг дэмжих ёстой, гэвч баялаг бүтээхгүй бол хуваалцах баялаг гэж үгүй юм.

6. Өгөөмөр байдлыг бүх нийтэд уриалан дуудахуй байх ба сэтгэл ханамжтай байхуй нь сайн чанар хэдий боловч эд материалын хувьд энгийн байх нь хувь хүний ​​сонголт бөгөөд хүн өөрөө хүсээгүй ядуурлыг арилгах ёстой.

7. Бизнесээр дамжуулан баялаг бүтээх нь бусдад өгөөмөрөөр өгөхөөс гадна үүнээс илүүг давж харсан зорилготой. Сайн бизнес нь эд баялагаар хангах бодит үнэ цэнэ бүтээх төдийгүй, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төлөөлөгч хүчин зүйл болж чаддаг.

8. Бизнес нь санхүүгийн баялгийг бий болгох онцгой чадамжтай ч цаашлан олон төрлийн оролцогч талууддаа нийгмийн, оюуны санааны, бие махбодийн болон сүнслэг баялгийг ч мөн бүтээх боломжтой.

9. Бизнесээр дамжуулан баялаг бүтээх нь ард түмэн, улс үндэстнийг ядуурлаас гаргах хүч нөлөөтэй гэдэг нь батлагдсан юм.

10. Баялаг бүтээх үйлсийг ямагт шударга ёсны дагуу, ядуусын төлөө санаа тавин, соёлын өвөрмөц нөхцөл бүрд мэдрэмжтэй хандаж үйлдэх нь зүйтэй.

11. Бурханы бүтээл болох байгалийг хамгаалах нь заавал байх ёстой зүйл. Уг бүтээлийг няравлан анхаарах, байгаль орчны асуудалд гаргах бизнесийн шийдэл нь бизнесээр дамжуулан баялаг бүтээлтийн салшгүй хэсэг байх ёстой.

 

Уриалга

Энэхүү тунхаг бичгийг бид дэлхийн даяар Чуулган, ялангуяа бизнес, сүм чуулган, засгийн газар, эрдэм шинжилгээний салбарын удирдагчдад хандан танилцуулж байна.

Бид сүм чуулгадыг ард түмэн, нийгмийг цогцоор нь өөрчлөх эрхэм зорилгынхоо гол цөм болгон баялаг бүтээгчдийг сайшаан хүлээн авахыг уриалж байна. Бид энэ зорилгод хүрэхийн тулд баялаг бүтээгчдийг бэлтгэж, зогсолтгүй үргэлжлэх шинэ хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Бид баялаг бүтээгчдийг Бурханд болон хүмүүст үйлчлэхийн тулд Бурхнаас өгсөн бэлгийг хичээнгүйлэн ашиглаж, тэвчээртэй байхыг урамшуулан уриалж байна.

Ad maiorem Dei gloriam - Бурханы агуу алдрын төлөө

Wealth Creation Manifesto Татах

 
Next
Next

Бурхан эд баялгийн талаар юу гэж хэлдэг вэ?