Хямралын үед компаниа удирдан чиглүүлэх нь

 

Өдөр бүр л бидний амьдралд шинэ хямрал, гэнэтийн сорилтууд тулгарч байна. Гэлээ ч ИТГЭЛЭЭР УДИРДУУЛСАН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД нь цаашдаа бизнесээ хэрхэн удирдахаа мэдэхгүй байгаа хэн бүхэнд хамгийн сайн үлгэр дуурайллыг харуулах сайн нөлөөлөлөгчид юм. Эргэн тойронд маань өрнөж буй энэхүү ширүүн шуурган дунд зуурч болох нэг зангуу байдагт бид талархах хэрэгтэй.  

Бид ялан дийлэх болно. 

2Коринт 1:3-4 “Бидний Эзэн Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм” 

Энэ цаг үед хүн бүр өөрийн хэмжээнд хямралтай нүүр тулж байна. Иймээс бид бие биедээ урьд өмнөх үеүдээсээ ч илүү хэрэгтэй болжээ. Дээрх эшлэл нь бид бусдаас авч чадахгүй харин зөвхөн Бурхантай хамт байснаар олж мэдэрч чадах амар тайвны талаар өгүүлж байна. Үүнийг бид ямар ч хүнээс мэдрэх боломжгүй юм. Харин нөгөө талаас, Бурханаас ирж байгаа энэхүү тайвшрал, амар тайвныг Бурханыг мэдэхгүй хүмүүсийг тайвшруулахын тулд бидэнд өгдөг гэж тайлбарлаж болно. 

Тэгэхээр тайвшрал нь хүний хийж чадах зүйл, Бурханы хийх зүйл гэсэн ялгаатай хоёр хүчин зүйлээс тогтдог байх нь. Бидний яг одоо амьдарч байгаа энэ цаг үед хамгийн ихээр хямралд өртөж, маш их айдас түгшүүр дунд амьдарч байгаа үеийнхэн бол өсвөр насныхан болон дунд сургуулийн сурагчид юм. Тиймээс хэрэв та энэ үеийн хүүхэд залуусыг удирддаг бол эсвэл энэ үеийнхний төлөө дуу хоолой болохуйц байр суурин дээр байгаа бол “Бүх зүйл удахгүй сайхан болно гэдгийг хэлүүлэхийг хүсэж буй нэгэн үеийнхэн бий шүү. Бид хамтдаа үүнийг даван гарах болно” хэмээн та хэлээрэй. Энэ цаг үе бол хүн хүнээ урамшуулах хамгийн чухал цаг хугацаа юм. Учир нь тэд “Бид үүнийг даван туулах болно” гэдэг үгийг үнэхээр сонсохыг хүсэж байгаа юм. 

Рижи Жойнер

 

Ачаагаа даатгах нь 

Матай 11:28-30-д “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” гэх эшлэлээс илүү тайтгаруулах өөр олон эшлэл бий. 

Бид дэлхий нийтээрээ хямралтай нүүр тулж байгаа боловч хүн нэг бүр энэ дэлхийд амьдрах хугацаандаа янз бүрийн зовлон бэрхшээлийг туулдаг билээ. Тэдгээр цаг үеүддээ бид Бурханд бүрэн дүүрэн бууж өгвөл түүний буулга үнэхээр амархан бөгөөд ачаа нь хөнгөн гэдгийг мэдрэх болно. Харин ачаа маань хүндэрч, улам хэцүү болгож байдаг шалтгаан нь Бурханы хүслийг биш, харин өөрсдийн сайн сайхан байдлыг хайдагтай холбоотой юм. 

Би хоёр хүүтэй бөгөөд тухайн үед тэд коллежоо бараг төгсөж байсан юм. Тэд нас биед хүрч, харин найзууд нь цаашид юу хийхээ аль хэдийн төлөвлөсөн байлаа. Ингээд нэг өдөр тэд надад “Ааваа, сургуулиа төгсөхөд одоо ердөө хоёр сар үлдлээ. Бид цаашид юу хийх талаар, хэн болох талаар, амьдрал яаж өрнөхийг мэдэхгүй байна” гэв. 

Надад үнэхээр аймшигтай санагдав. Харин тэр үед Есүс надад “Энэ бол тэдэнд зориулсан миний төвлөгөө. Миний төлөвлөгөөнд тэдэнд зориулсан хамгийн сайн сайхан зүйлс багтсан. Чиний ойлгож ч чадахгүй тэдгээр зүйлсийг би тэдэнд бэлдсэн” гэснийг би ухаарсан юм.  Тэгээд би Есүст бүрэн дүүрэн бууж өгөх үед би үүнийг ойлгож, энэхүү ойлголт дотроо мэдээж хэрэг баяр хөөрийг мэдэрсэн юм.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн. Бид Есүст бүрэн дүүрэн бууж өгөх үед бүх зүйл аяндаа даган өөрчлөгддөг билээ. 

Патрик Линциони

 

Өнөөдрийн үйл явдлууд дунд Христийг олж харах нь 

The first generation to go to integrated schools in the South happened in the 1970's. Yet, in the last year, few things are more apparent than the lack of racial reconciliation. Specifically, we can see that churches are rarely engaged with one another, or with this issue. 

1970-аад онд Өмнөдийн нийтийн сургуулиудад эхэн үеийн сурагчид хамрагдаж эхлээд байв. Гэсэн хэдий ч сүүлийн жилд нь арьс өнгөний үзлээс болж хагаралдахаас гадна өөр хэд хэдэн асуудал үүсчээ. Тодруулбал, сүм чуулганууд хоорондоо харилцахаас цааргалж, энэ байдал нь асуудлууд дагуулав.   

Филлиппой номд өгүүлж байгаа хэд хэдэн санааг энд эргэн сануулах нь зүйтэй. Элч Паул биднийг Христийн биеийн эрхтэнүүд, бие биетэйгээ холбоотой, Христээр холбогдсон мөнхийн хаанчлалын иргэд гэж хэлсэн. Тэрээр үүгээр дамжуулан бидэнд юу харуулахыг зорьсон бэ? Амьдралын эдгээр саад бэрхшээлийг хамтдаа даван туулах гэсэн нь ямар утгатай вэ? Энэ цаг мөчид Христэд итгэгчид бусадтай байгаа зүйлээ хуваалцана гэдэг нь хэрхэн илрэх вэ? 

Паулын Филиппой номд өгүүлсэн гэрлийг бидэнд авчрахаар олон арга замаар өөрийгөө хоосолж бас өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцсан Есүсийн тухай эргэцүүлэн бодоцгооё. Христэд итгэдэг учраас бид энэ цаг үед ч гэсэн үүний адил үйлдэх нь маш чухал юм. Ялангуяа Христэд итгэгч бизнес эрхлэгчид болон удирдагчид байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцах нь Христийг гэрчлэх чухал боломж. Учир нь энэ төрлийн өргөн хүрээлэл, харилцаа холбоо нь хүн бүрд байдаггүй билээ. 

Бэрхшээлийг даван туулж, эдгэрлийг авчрах замаар бид өөрт байгаагаа бусадтай хуваалцах үед энэ нь хэрхэн харагдах бол? Энэхүү харанхуй цаг үед амьдарч байгаа бид сүм чуулгандаа буцаж очин, Христийн гэрэл гэгээг цацруулах шинэ гэрэл байгаасай гэх нь миний хүсэл, бас найдвар юм. Мөн өөрсдийгөө энэ дэлхий дээрх Христийн эвлэрлийн ажлын төлөөх элчин сайдууд, гэрчүүд гэж хараасай хэмээн хүсэж байна.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл болон ядуурал, өлсгөлөн нүүрлэсээр байгааг өдөр болгон харж байгаа бид нэг зүйлийн талаар бодох хэрэгтэй. Энэ бүхнийг өөрчлөх ёстой бид яг одоо хаана зогсож байна вэ? Бурханы хүмүүсийнхээ хувьд бид яг юуг хийснээр энэ ертөнцөд амьдрал, хайр, найдварыг авчирсанаар харж болох вэ талаар өөрсдөөсөө асууцгаая.

Дон Флоу

 

Бурхан хамт байх нь үнэхээр хангалттай

Би 6 настай байхдаа Дуулал номын 23-р бүлгийн цээжилж байсан. “ЭЗЭН бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй. Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн”  

Үүнийг уншин эдгээр үгс нь яг ямар утгатайг ухаарах хүртэл эдгээр нь хайр татам төдийгүй үнэхээр гайхалтай санагдана. 

Цаашилбал, Бурхан бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй гэсэн нь хачин жигтэй сонсогдоно. Та эдгээр нь яг ямар утгатай болохыг ойлгох гэж оролдож байсан уу? 

Хэрэв Бурхан миний хоньчин юм бол би үргэлж эрүүл байна. Тэгээд болоо гэж үү? Үгүй ээ, Бурхан ингэж хэлээгүй, Бурхан миний хоньчин учраас хийж байгаа бизнес маань гэнэт амжилтанд хүрч, дараагийн таван жилийн төсвөө гарган асуудалгүй байхыг хэлээгүй.  Мөн хүүхдүүд маань эрүүл өсөж бойжин, гэрлэлт маань эрүүл, ямар ч асуудалгүй байхыг ч хэлээгүй.  Цаашлаад би өөрийн машины зээлийн төлбөрөө цаг тухайд нь төлөх тухай ярьж байгаа хэрэг ч биш. Дээрх ойлголтуудын аль нь ч Бурхан бол миний хоньчин гэсэн санааг бүрэн илэрхийлж чадахгүй. 

It's just the Lord is my shepherd. So I'm good. I'm fine. I'm great. I'm wonderful. How does internalizing that affect my daily life? Well, if God really is enough, not because of what he can give me, but just because of who he is, that changes how I interact with people. 

Харин энэ нь хамгийн энгийнээр Эзэн бол миний хоньчин гэдгийг илэрхийлж байгаа юм. Тиймээс би эрүүл, хүч чадалтай байж, гайхалтай нэгэн байх тухай хэлж байна. Тэгвэл Эзэн миний хоньчин байх нь өдөр тутмын минь амьдралд ямар үр нөлөөтэй вэ? Хэрвээ Бурхан хамт байх нь хангалттай юм бол Тэр надад ямар зүйл, юу өгөх нь чухал биш. Харин Бурхан хэн бэ гэдэг нь туйлын чухал ойлголт юм. Бурханыг би хэн гэж харж байгаагаар бусад хүмүүстэй харилцана. Энэ нь миний бусадтай харилцах харилцаанд шууд нөлөөлдөг гэсэн үг. 

“Чи надад хэрэгтэй байна” гэж хэлэх нь чамлалттай, “Би чиний төлөө энд байна” гэж хэлэх нь хэтийдсэн санагддаг уу? Гэхдээ Бурхан бидэнд ингэж л ханддаг. Харин бид бусдад яагаад ингэж ханддаггүй юм бол? 

Фил Вишер

 

Эмтэрсэн зүрхний төлөөх дуу

Би маш олон хүнд хэцүү ачааг үүрч явдаг төрлийн хүн. Миний зүрхийг эмтрүүлэх маш олон үйл явдал энэ дэлхий дээр болдог бөгөөд тэдгээр нь намайг маш их өвтгөж, зүрх минь зовлон шаналлаар дүүрдэг. 

Хаа сайгүй эмгэнэлт явдлууд болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг өдөр тутам мэдээллэдэг. Дэлхий ертөнц бидний зүрх сэтгэлийг үнэхээр шархлуулж чадах шударга бус үйл явдлуудаар дүүрэн. Христийн сайн мэдээ байхгүй бол энэ дэлхийд найдах өөр ямар ч найдвар үгүй.

Тиймээс Дуулал номын 65-р бүлэг надад үнэхээр урам зориг өгдөг. Энэхүү бүлэгт бидний авралын Бурхан, газар дэлхийн бүх хязгаар, алс холын далайн найдлага айдас төрүүлмээр үйлсээр бидэнд зөвт байдалд хариулан, Тэрбээр бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж бүтээсэн тухай гардаг. 

Эдгээр эшлэл нь одоогийн дэлхий ертөнц дээрх эмх замбараагүй байдал, шударга бус явдал зэрэг нь миний найдах зүйл биш гэдгийг сануулдаг. Дэлхий дээр болж буй үйл явдлуудад бидний итгэл найдвар оршдоггүй. Харин бидний найдвар бол авралын минь Бурхан юм. Тэр бидний зүрх сэтгэл шархлах байсан ч  үргэлж хүч тэнхээ өгч, бидний өдөр тутмын амьдралд Өөрийн алдрыг илэрхийлэх хүч чадалтай Нэгэн билээ. 

Бурхан бидний мэдэхээс илүүг мэддэг гэдгийг санан бид гашуудаж бас үйлдэж чаддаг. Энэ нь бидэнд урам зориг өгдөг.  

Жон Харт

 

Асуудлуудаар дамжуулан суралцах нь 

Сорилтын цаг хугацаа нь Бурханаас олон зүйлийг сурах боломжийг бидэнд олгодог. Тэдгээр нь бидний чихийг нээж өгдөг бөгөөд энэ нь туйлийн хэцүү цаг үе дэх хамгийн гайхалтай бэлэг юм.  

Библиэс Гашуудал номын 3-р бүлэг миний санаанд хамгийн түрүүнд бууж байна. Бид бүгд л гашуудлын үед амьдарч байна хэмээн боддог. Хэн нэгэн амь насаа алдсан талаарх мэдээг сонсоод бид гашууддаг. Бидний мэддэг бизнесүүд эсвэл мэддэг бизнесийн загварууд алга болж байгааг хараад харамсдаг. Тиймээс бид аливаа зүйлийг дахин шинээр төсөөлж, хүлээн авах шаардлагатай болдог.

Гашуудал номд зохиогч нь хэрхэн итгэл найдвараа алдсан тухайгаа ярьж эхэлдэг. Түүний шүднүүд чулууг буталж, тэрбээр харанхуй нүхний ёроолд байгаа мэт санагдаж байна хэмээн бичжээ. Та өөрийгөө түүний оронд тавиад, шүдээрээ чулууг буталж байна гээд төсөөлөөд үзээрэй. Бидний зарим нь энэ дэлхийд амьдрахдаа энэ мэдрэмжийг мэдэрдэггүй гэж үү? 

Ялангуяа бизнес эрхлэгч удирдагчид, Бурханд итгэгч бидэнд маш хүнд ачаа нуруун дээр маань ирдэг. Гэвч Библийн үгийн дагуу үйлдэхэд тэрхүү хүнд ачаа маш хөнгөн болдог. Гашуудал номын 3:21-23 “Гэвч оюун бодолдоо тунгаах тусам найдвар бас надад байна аа. Эзэний хайр энэрэл дуусдаггүй. Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ”

Судар бидэнд гашуудах боломжийг олгодогт би дуртай. Бид Библийг уншсанаар гашууддаг.  Түүнчлэн Бурханы үг итгэлээрээ тулалдах боломжийг олгодог. Мөн бид найдвараа ухамсартаа санаж тээх үедээ үүнийг зөвхөн өөрсдөө ухаараад зогсохгүй, бусад хүмүүст ухаарах боломжийг давхар олгодог. 

Лара Кэйси

 
Previous
Previous

Зорилготой бизнесийн Лозанна тунхаг бичиг

Next
Next

Таны хүч энергийг үргэлж сорж байдаг 7 зуршил