Covid-19 & Оюуны эрүүл мэнд

Ковид-19 дэгдэлтээс болж хүн бүрийн л ажил, амьдралд тогтворгүй, саадтай байдал үүсэж байгаа. Ийм хямралаас нөлөөлж болох сөрөг үр дагаварт бид сэтгэл санаагаа бэлдэж, оюуны болон биеийэ эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой Америкийн NCAA институтын гаргасан энэхүү хэрэгцээт мэдээллийг орчуулан хүргэж байна. Өдөр тутамдаа дараах зүйлсийг хэрэгжүүлж, оюун санааны эрүүл мэнддээ анхаарал хандуулж болох юм.


Өдөр бүрийн стратеги

1_Kkg8r9n4Qecws923lmtUMw.png
  • Ажлын орон зай. Цэгцтэй, төвлөрч ажиллаж болохуйц ажлын орчныг бүрдүүл. Мөн өөртөө анхаарах тогтмол дадалтай бол.

  • Хэвшил. Ердийн нэг өдөртэйгөө ижил хэвшил бий болгохыг хичээ. Жишээ нь, хувцасаа өмсөх, цайны цаг болон түр амсхийх төлөвлөсөн завсарлага авах гэх мэт.

  • Хөдөлгөөн. Хямралын цаг үед тогтмол дасгал хөдөлгөөн, зориудын үйл хөдлөл нь нэн чухал юм. Дасгал хөдөлгөөн нь стресс, сэтгэл гутрал, айдсыг багасгаж, харин сэтгэхүй болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. 15 минут алхах, гүн амьсгаа авч, чимээгүй цагийг өнгөрүүлэх зэргээр маш энгийн зүйлсийг хийж, өдөр тутмын хэвшил болгоорой.

  • Цаг ба энергийн менежмент. Хэт их ажиллаж, ажилдаа дарагдахгүй байхдаа анхаар. Ердийн ажлын цагтаа тааруулж өдөр бүр ажиллах цагаа төлөвлөөрэй. Цагийн менежментийн тухайд цайны цаг, өөртөө цаг гаргах, хүмүүстэй холбогдох зэргийг мөн бодолцох хэрэгтэй. Өөрийгөө хайрлах, өөртөө анхаарал тавих нь тогтвортой, өөртөө итгэлтэй байдлыг бүтээдэг.

  • Хандахад дөхөм байдал. Хамт ажиллагсад, найз нөхөд, гэр бүлийнхэн чинь таньруу хандахад боломжит, дөхөм байдлыг бий болго.

  • Харилцаатай байдал. Аливаа хүмүүн нь бусадтай харилцаа холбоотой байх хэрэгцээ бий. Хүмүүстэй интернэтээр холбогдох хэрэгслүүдийг ашиглаж, аль болох царайгаа харалцан харилцаарай.

  • Нөөц бололцоо. Өөрийн чухал нөөцүүдээ зураглаж, цэгцэл. Өдөр тутамд хэрэгцээтэй зүйлс, яаралтай үед ашиглах зүйлс, гэх мэтээр.

  • Дэмжлэг. Өөртөө дэмжлэг туслалцаа гарсан үед нээлттэй байж, санаа зоволгүй нэгнээсээ дэмжлэг хүсээрэй.

Previous
Previous

КОВИД-ын дараах ажлын орчинд “шалмаг байдал” түлхүүр үзүүлэлт байна