КОВИД-ын дараах ажлын орчинд “шалмаг байдал” түлхүүр үзүүлэлт байна

COVID-19 бидний ажил алба, гэр бүлийн амьдралд үзүүлж буй нөлөө одоо ч улам ихээр мэдрэгдсээр байна. Гэр бүлийнхэнтэйгээ илүү дотно цаг өнгөрөөх гэх зэрэг зарим эерэг нөлөөлөл бий ч; олон хүмүүс ажлын байраа алдаж, зарим нь илүү их сэтгэлийн түгшүүртэй амьдрах гэх зэрэг сөрөг нөлөө мөх их байгаа. Бизнесүүд аажмаар нээгдэж, хүмүүс ажилдаа эргэж орох эсвэл ажил хайхаар бэлтгэж байх үед нэг том асуулт гарч ирнэ: Ковидын дараах (эсвэл үргэлжилж байх) ийм цаг үед ямар чадварууд чухал вэ?

Бидний ажлын соёл нөхцөл ямар ур чадварыг их бага хэмжээгээр үнэлэх хэрэгтэй вэ? COVID-19-ийн сүүдэрт ажил хайгчдыг илүү чадварлаг, хүсүүштэй болгох ямар чадварууд байдаг вэ? Христитгэгчид ч ажлын байран дээрээ ямар ур чадварыг илүү хөгжүүлж, хурцлах ёстой вэ? “Зөөлөн ур чадвар”-ын талаар ихээр яригдах болсон энэ үед Сүнсний үр жимс болон Христийн шинж чанарыг бид хэрхэн уялдуулан чухалчлах вэ? Сэтгэлийн чадамжийг (EQ) илүү өсгөхөд бидний итгэл үнэмшил хэрхэн туслах вэ? Удирдагчид гэртээ болон ажил дээрээ яаж итгэлээрээ илүү хурдан шалмаг байж сурах вэ? Сэтгэлээр хэт унасан эцэг эхчүүд хүүхдээ гэртээ хүмүүжүүлэх, мөн ирээдүйн ажлын байр, ковидын дараах ажлын ертөнцөд хөл тавих чадварыг хэрхэн олж авах вэ?

Өнөөдөр бид “шалмаг” гэдэг үгийн энгийн тодорхойлолтыг задалж, өнөөгийн ажил хайгч, ажил олгогчдод шалмаг, самбаатай байдал яагаад чухал болохыг судлацгаая. Дараа нь бид уг үгнээс бүтээсэн товчлолоор дамжуулан авхаалж самбааны чухал шинж чанаруудыг гүнзгий судлах болно.

Ажлын байран дахь авхаалж самбаа

Монгол хэлний тайлбар толь бичигт “шалмаг” гэдэг үгийг “Түргэн, гавшгай, шаламгай”, харин үүнтэй ижит төстэй үг болох “авхаалжтай” гэдгийг “Авхаалж сайтай, сэргэлэн, самбаатай, овсгоотой” хэмээн тайлбарлажээ. Англи хэлээр “agile” гэж байх ба утга нь “хурдан шаламгай, амархан хөдөлж чаддаг; ижил утгатай үгс: nimble, lithe, supple, limber, acrobatic, light-footed” гэсэн тодорхойлолт гарч ирнэ.

Сүүлийн жилүүдэд ялангуяа програм хангамж бүтээх, бүтээгдэхүүний загвар зохион бүтээх зэрэг салбарт төслийн удирдлагын илүү “шалмаг” арга барил бий болон өөрчлөгдөж байна. Шалмаг буюу Ажайл (agile) менежмент (төсөр менежмент/lean management ч гэж нэрлэдэг) бол өсөн нэмэгдэж буй даалгавар, байнгын үнэлгээ, дахин үнэлгээгээр дамжуулан төслүүдийг удирдах арга юм. Энэ төрлийн менежмент нь багаар ажиллах явдлыг илүү хурдан, хөнгөн болгодог. Энэ нь багийн бүтэц, үйл явцад уян хатан байдлыг бий болгож, загвар гаргалт, боловсруулалтыг илүү олон удаа давтах боломжийг олгодог. Энэ нь инновацлаг шинэлэг байдал, жинхэнэ бодит байдал, нээлттэй байдал, хамтын ажиллагаа шаарддаг ба зарим үепд илүү өгөөмөр, өрөвч сэтгэлийг шаарддаг.

Зөөлөн ур чадвар гэдэг нь харилцаа холбоо, нийгмийн харилцааны ур чадвар, сэтгэлийн чадамж (EQ) зэргээр дамжуулан бусад хүмүүстэй үр дүнтэй харилцах боломжийг олгодог биет бус, харилцааны чадвар юм. Нөгөө талаар, хатуу чадвар нь унших, бичих, математик, програм хангамж боловсруулах, өндөр оюуны чадамж (IQ) гэх мэт заах боломжтой, биет, хэмжигдэхүйц чадварыг илэрхийлдэг.

Хатуу ур чадвар сайтай хүмүүс зөөлөн ур чадвараа сайжруулж чаддаг бол зөөлөн ур чадвар сайтай хүмүүс хатуу чадвараа сайжруулж чаддаг гэж би боддог. Эдгээр нь ихэвчлэн давхцдаг. Хүн бүр нэг нь нөгөөгөөсөө суралцаж болно. Ур чадварын дээрх бүрдлүүд аль аль нь адил чухал, үнэ цэнэтэй боловч нэгэн ур чадвар ихэнхдээ үл ойшоогддог юм. Ялангуяа COVID-19-ийн үед манлайлах чадвараа нэмэгдүүлэхэд, удирдлагын шалмаг арга хэлбэр, ур чадварыг бий болгох их орон зай, боломж бий. Саймон Синекийн хэлснээр “Та хүмүүсийг удирддаггүй, харин хүмүүсийг манлайлдаг.”

AGILE удирдагч болох

“Авхаалж самбаа” буюу “agile” гэсэн үгийг илүү ойлгомжтой ашиглахын тулд дараах товчлолыг бүтээлээ.

A.G.I.L.E: Aware, Generous, Innovative, Learning, Empathetic

Aware — ойлголттой байх, Generous — өгөөмөр, Innovative — шинийг санаачлагч, Learning — суралцагч байх, Empathetic — хүнийг ойлгодог

A.G.I.L.E. удирдагч нь сул талаа сайжруулахын зэрэгцээ давуу тал дээрээ тулгуурлан хатуу ба зөөлөн ур чадварын аль алинд нь илүү тэнцвэртэй байж, аль алиных нь хамгийн сайн чанарыг өөртөө шингээж чаддаг.

Би энэ тодорхойлолтыг удаан хугацааны турш бодож, үг бүрийг нь зориудаар анхааралтай сонгож авсан. Энэ төрлийн удирдагч бол ажил мэргэжилдээ төдийгүй гэр бүл, эцэг эх, иргэний үүрэг хариуцлага, нийгмийн оролцоо зэрэг амьдралын бусад салбарт ч амжилттай, үр бүтээлтэй байж чадна.

A.G.I.L.E удирдагч байхыг эрмэлзсэнээр та дэргэдээ буй ямар ч хүнийг ч илүү сайн удирдагч, илүү үр дүнтэй ажилтан, илүү хөгжсөн хүн болоход нь туслах болно. Христитгэгчдийн хувьд эдгээр зөөлөн чадваруудад нь Есүсийн шинж чанарууд ба Сүнсний үр жимс (хайр, баяр баясгалан, амар тайван байдал, тэвчээр, сайхан сэтгэл, эелдэг зөөлөн байдал, сайхан сэтгэл, өөрийгөө хянах чадвар) -тай давхцаж байгааг харж болно.

Эх сурвалж: Жонатан Чэмберсын нийтлэл, Institute for Faith, Work & Economics

Previous
Previous

Unleash Academy ирэх 5 жилд…

Next
Next

Covid-19 & Оюуны эрүүл мэнд