Aspire LaunchPad хөтөлбөрийн анхны сургалт явагдлаа.

 

Unleash Academy-ийн хэрэгжүүлж буй гарааны бизнесийн эхлэх шатны Aspire LaunchPad хөтөлбөрийн анхны сургалт явагдлаа. Хөтөлбөр 2021 оны 5, 6-р сард онлайнаар хичээллэж, Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, Хятадын Өвөр Монгол, Киргизстан улсаас нийт 16 хүн оролцож амжилттай дуусгалаа. Хөтөлбөрт оролцогчид нь 25-50 насны өөр өөр ажил мэргэжил туршлагатай, бизнес эрхлэгч болон бизнесийн санаагаа хөгжүүлж буй хүмүүс байсан юм. Уг хөтөлбөр нь ОУ-ын CO.STARTERS хөтөлбөрт суурилсан бөгөөд төгсөгчид нь 2 жилийн туршид зөвлөгөө авч, харилцаатай байх ба Unleash Academy-ийн гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрт оролцох, бизнесийн төслийн уралдаанд өрсөлдөх, ментор зөвлөхүүдтэй холбогдох зэрэг боломжуудыг эдлэх юм.

 
Untitled-1 copy.jpg
 

Нийгмийн асуудал ихтэй хөгжиж буй орнуудад инновацлаг, шинэ шийдэл гаргаж, олон асуудал шийдэх гарааны бизнес олноор бий болох нь чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн жилүүдэд стартап бизнесүүд илүү ихээр ажлын байр бүтээж, улсын эдийн засагт тодорхой хувь нэмрийг оруулах болсон билээ. Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч Unleash Academy нь бүс нутагтаа нөлөөлөх бизнес эрхлэгчдийг чадавхижуулж, урт хугацаанд нийгмийн хариуцлагатай, өндөр ёсзүйтэй бизнесүүдийг босгон байгуулж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулж, улс орноо экспортлогч үндэстэн болгох алсын хараатай.

Aspire LaunchPad хөтөлбийн дараагийн элсэлт АНУ дахь Монголчууд болон Монгол улсад удахгүй зэрэг зарлагдан явагдах болно. Элсэлтийн мэдээллийг манай хууднаас авах боломжтой.



 
Previous
Previous

Өсөлтийн сэтгэлгээ гэж юу вэ?

Next
Next

Unleash Academy ирэх 5 жилд…