Монголын Итгэл суурьт бизнес ба манлайллын хамгийн том цугларалт болох “UNLEASH SUMMIT 2026” 6-р сарын 6-7 өдрүүдэд 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Бүс нутагтаа төдийгүй, дэлхийн хэмжээнд ч хүндлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч, удирдагч, көүч, илтгэгчид биеэр ирж оролцон, мэргэн ухаан, мэдлэг туршлагаа хуваалцах ба Монголын итгэл суурьт манлайлагчид, энтрепренерүүд, бизнесийн салбарынхан хамтдаа хуран чуулах болно

Unleash Summit нь итгэл үнэмшилд хөтлөгдсөн (faith driven), үнэт зүйл, ёс зүйтэй зорилгоор удирдуулсан (purpose driven) энтрепренершип, бизнес, манлайллын талаар ярилцаж, дараах цогц хэлбэрээр явагддаг билээ:

Итгэл суурьт бизнес ба манлайллын UNLEASH SUMMIT 2026 тун удахгүй

SPEAKERS & PANELISTS

Unleash summit 2023

Unleash summit 2022

Unleash summit 2021

Over the years we have grown in people who
believe in what we do through the Summit

UNLEASH SUMMIT 2024

Unleash Summit 2024 конференц 5 сарын 25-26 -нд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдаж, нийт 200 гаруй оролцогч, 24 илтгэгч, панелист оролцлоо. Нийт оролцогчид болон бид бүгдээрээ амралтын энэ хоёр өдрийг гүн гүнзгий эрэгцүүлэл, ухаарал, бизнесийн шинэ алсын хараа, урам зориг, шинэ сэргэлтээр дүүрэн өнгөрөөж чадлаа.

Төсөөлж, Бүтээж, Манлайлах аялалаа үргэлжлүүлцгээе

Итгэл суурьт бизнес, манлайллын тус конференцид 200+ хүн биеэр, өөр улсаас 20+ онлайн оролцож, мөн гадаадаас 8, дотоодоос 3 илтгэгч, бизнес эрхлэгчид өөрсдийн туршлагаас хуваалцсан юм. Үндсэн илтгэл, панел ярилцлагаас гадна, тусдаа workshop-ууд явагдаж оролцогчид маань илүү ойроос өөрсдийн сонирхсон сэдвийн дагуу асууж оролцон үнэ цэн, урам зоригоор цэнэглэгдсэн цаг байлаа.

Зөвхөн бизнес, стартапын талаар суралцаад зогсохгүй хувь хүний хөгжил, зорилго, алсын хараа, нийгмийн нөлөөллийн талаар ярилцаж, нетворкинг хийж, танилын хүрээгээ тэлэх боломж нь манай Unleash Summit-ын нэгэн онцлог билээ.

Ирэх жилийн Unleash Summit 2024 улам өргөн, шинэлэг, нөлөөлөл дүүрэн болох болно. Та бүгдийг ирэх жилийн Summit-д урьж байна!

Looking back on 2022

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг конференц нь 2022 онд анх удаа танхимаар зохиогдож, 10 гаруй илтгэгч, панелистууд биеэр болон цахимаар оролцон, 300 орчим оролцогчид бүтэн өдөр хуран чуулж, хамтдаа суралцаж, хоорондоо танилцан, мөн ажил бизнесийн алсын хараа, үнэт зүйлс зэрэг суурь зарчмууд, итгэл үнэмшилд суурилсан, Христэч итгэл үнэмшилд хөтлөгдсөн бизнес, энтрепренершип зэргийг хэлэлцэж байлаа.