ASPIRE LAUNCHPAD ХӨТӨЛБӨР 2023 Хаврын кохорт анги элсэлт эхэллээ

  • ✅ Эртэч бүртгэлийн хөнгөлөлт 20% 😲 буюу 395,000₮ болно (2023.03.17-ыг дуустал)

  • Та найзтайгаа хамт бүртгүүлбэл НЭМЖ 10% хөнгөлөгдөх болно.

  • 🏆 Ангиас бизнес төслийн нэг ЯЛАГЧ шалгаруулж, ялагчид 1,500,000₮-ийн мөнгөн ШАГНАЛ олгох болно.

  • Design Thinking workshop нэмэлттэй шинэчилсэн ASPIRE LAUNCHPAD

UB Cohort #5

DESIGN THINKING workshop нэмэлттэй шинэчилсэн ASPIRE LAUNCHPAD ХӨТӨЛБӨР 2023 Хаврын кохорт анги элсэлт эхэллээ

Ангиас бизнес төслийн нэг ЯЛАГЧ шалгаруулж, ялагчид 1,500,000₮-ийн мөнгөн ШАГНАЛ олгох болно. Оролцогч бүр өөрсдийн загвар бүтээгдэхүүнээ (prototype) гаргаж, анхны борлуулалтаа хийж, бизнес санаа, бизнест нь ахиц гаргасан байх шаардлагыг тавьж, хөтөлбөрийн туршид чиглүүлэх болно.

Дэлхий даяар 300 орчим хотод үйл ажиллагаагаа явуулдаг CO.STARTERS байгууллагын Canvas загварчлалд үндэслэн боловсруулсан уг хөтөлбөр бизнесийн санаа хөгжүүлж, гарааны бизнесээ эхлэж буй танд зориулагдан шинэ элсэлтээ эхлэж байна.

Хөтөлбөр 2023.03.23 - 2023.05.25-ны хооронд 7 хоногт 1 удаа хичээллэж, төгсгөлд нь бизнес төслийн pitch танилцуулга хийж, ялагчийг тодруулах болно.

Хөтөлбөрийг төгсөгчид:

Шилдэг оролцогчийг шалгаруулж 1 хүнд 1,500,000₮-ийн шагнал олгоно

Бизнесийн санаагаа шийдэхэд туслах нэмэлт DESIGN THINKING workshop сургалт

Хүн бүр загвар бүтээгдэхүүн гаргаж, анхны борлуулалт хийхэд чиглүүлнэ

Монголын болон ОУ-ын энтрепренер, менторуудаас хувьчилсан зөвлөгөө авах

Дэлхийн 10 улсад уг хөтөрбөрт хамрагдсан 1000 гаруй төгсөгчдийн невтөркт нэгдэх

Хөтөлбөрийг төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд төгсөгчдийн бизнес эрхлэлтийн үйл явцад анхаарал хандуулж, нэмэлт сургалт хөтөлбөрт оролцох, зөвлөгөө авах зэрэг нэмэлт үнэ цэнэ бүхий боломжуудтай.

Aspiring Stories

Өмнө нь нэгэн санхүүгийн компанид арилжааны зөвлөх, шинжээчээр ажилладаг байсан Энх-Амгалан завгүй нэгэн хэвийн ажлаасаа амьдралын утга учрыг олж харахгүй байв. Хүмүүст хувьцааны тренд заахаас бүр илүү бодит тус нэмэр болох бизнес эрхлэхийг хүсдэг байж. Харин нэг өдөр түүний аав нь тархиндаа цус харвасан харамсалтай зүйл тохиолдлоо. Аавынхаа биеийн саажилтыг багасгаж, сайжруулах эмчилгээний хэрэгсэл интернэтээр хайж байгаад нөхөн сэргээлтийн робот бүтээгдэхүүн байдгыг олж мэдэв. Ингээд аавдаа гадаадаас худалдан авч өгөөд, энэ нь бусад саажилттай хүмүүст ч тун хэрэгтэй санагдаж, туршилтаар сурталчилгаа хийж үзтэл, Монголд төдийлөн байдаггүй учраас саажилттай хүмүүс ихэд сонирхож байв.

Харин хувийн бизнес эрхлэх талаар мэдлэг туршлага тутмаг тэрээр итгэлийн бизнес конференц Unleash Summit-д оролцож, мөн тэнд Aspire хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч, хамгийн эхэнд бүртгүүллээ. Aspire LaunchPad хөтөлбөрт суралцах явцдаа бизнес эрхлэх суурь зүйлсийг ойлгон суралцаж, практик кейс дээр ажиллаж, өөрийн төслийг илүү бодитой, нарийвчлалтай боловсруулж бэлдэв. Мөн энэ үеэрээ тэр бизнесийн хамтрагч байгууллага олж, нэмж хөрөнгө оруулан бизнесээ өргөжүүлэх боломжтой болжээ. Ингээд түүний нийгэмд, хүмүүст хэрэгтэй бизнес эрхлэхийг хүссэн хүсэл нь биелэхэд бэлэн болоод байна.

Түүний бүтээгдэхүүнийг хэрэглэж саажилт нь багассанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон олон мянган хүн өөрөө өөртөө туслаж, цаашлан ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж, ядуурлаас гарахад ойртох юм. Хөтөлбөрийн үеэр тэр судалгаа туршилт хийж, хэд хэдэн эмнэлэг, хэдэн арван хүнээс урьдчилсан захиалга авч чаджээ. Хөтөлбөрийн үеэр хамгийн бодит үр дүнг гаргаж, бизнест нь өсөлт гарсан учраас тэр Aspire хөтөлбөрийн тухайн элсэлтийн ялагч болж, 1.5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг авах болсон юм.

Түүний бизнесийг дэмжихийг хүсвэл, эсвэл танд энэ бүтээгдэхүүн нь хэрэгтэй байвал түүнтэй SYREBO MONGOLIA пейж хуудсаар нь холбогдоорой.