Unleash Entrepreneurship Academy

Анлиш академи нь өсөлттэй зах зээлийн экосистемийг цогцлоон байгуулагч, дэлхий даяарх ижил зорилготой манлайлагчидтай хамтран гарааны бизнес үүсгэн байгуулагч, энтрепренерүүдийг байгаа газартаа амжилтанд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Ингэхдээ бүс нутгийн өвөрмөц хэрэгцээ, давуу талыг тодотгон дэмждэг, өсөлт хөгжилттэй энртепренершип экосистемийг бий болгохыг зорьж байна.

Нутгийн бизнес эрхлэгчид, иргэдтэй хамтран, тухайн бүс нутгийн нөхцөл байдалд нийцсэн, энгийн бөгөөд хэрэгжихүйц шийдлийг эрэлхийлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх, тогтвортой, энтрепренерлэг хөдөлгөгч хүчийг бий болгохын төлөө ажилладаг.

 

 

Entrepreneurship Programs

Aspire Launchpad


Бизнес санааны ба эхлэх шатандаа буй энтрепренерт зориулсан 2 сарын хөтөлбөр.

 
unnamed (7).jpg
 

Хамт олон

Амьд харилцаа бүхий сургалт

Бид харилцаа, хамтралд маш их  ач холбогдол өгдөг. Зөв хандлагатай суралцагч, ментор, бие биенээ дэмждэг хамт олонтой байх нь тун чухал. Иймд сургалтын хичээлүүд дээр бүгд хоорондоо харилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж, асуудал шийдвэрлэн, бодит туршлага дээр ажиллах амьд харилцаатай явагдах болно.

 

Хөтөлбөр

Бусад энтрепренерүүдийн тусламжтайгаар өөрийн санаагаа сайжруул

Aspire сургалтын хөтөлбөрийг Co.Starters байгууллагатай хамтран боловсруулсан болно. Энэ нь энтрепренерүүд харилцан санал солилцож, өөрсдийн санааг илүү боловсронгуй болгох, хэлэлцүүлэгт суурилсан сургалт бөгөөд сургалтын хөтөлбөр нь танд тулгарч болзошгүй бэрхшээлийг судлах, практик кейс судлалтай уялдуулан боловсруулсан. Хичээлийн үеэр та зочин энтрепренерийн бэрхшээл болон амжилтаас суралцах болно. Танд тулгарч буй бэрхшээлийг даван туулах бизнесийн гол ойлголтууд, мэдлэгээ өөрийн бизнест ашиглах арга хэрэгслийг авах болно.

Хугацаа

9 долоо хоногийн турш дунджаар 7 хоногт 6 цаг

Aspire-ийг Бямба гарагийн өглөө эсвэл 7 хоногт 1 удаа оройн цагаар гэх зэргээр янз бүрийн форматаар сонгон суралцах боломжтой. Хичээл бүр 3.5 цаг үргэлжилнэ. Та 7 хоногт 6-8 цагийг танхимын (эсвэл онлайн) хичээл, практик дадлага, суралцах цагт зарцуулах шаардлагатай болно.

 

Төлбөр

Тэтгэлэг агуулсан сургалтын төлбөр

Бид сургалтын төлбөртөө урьдчилан тэтгэлгийг багтаасан юм. Unleash academy, Co.Starters нь зардлаа танаж, зарим хандив босгосон тул, энтрепренерийн оролцоо нь сургалтын төлбөрөө төлж чадах эсэхээс биш, харин бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэх дээр суурилах боломжтой болж байгаа билээ.

 

Сургалтын тойм

1 дэх долоо хоног — Бүгд таны тухай

2 дахь долоо хоног — Үйлчлүүлэгчээ таних

3 дахь долоо хоног — Харилцааг зөв байлгах

4 дэх долоо хоног — Өсөх боломжтой бизнес загвар бүтээх 

5 дахь долоо хоног — Бүтэцээ бэхжүүлэх

6 дахь долоо хоног — Доод шугамаа тогтох

7 дахь долоо хоног — Өсөлтийн төлөөх санхүү бүртгэл

8 дахь долоо хоног — Ирээдүйн төлөвлөгөө

9 дэх долоо хоног — Амжилтаа тэмдгэлэх!

unnamed+%285%29.jpg

Founders Lab


Манай Founders Lab-ын гарааны шатандаа буй энтрепренерүүдийг өсөлтийн шатандаа хурдан ороход туслах зорилготой эрчимжүүлсэн, 4 сарын MBA-тэй дүйцэх хөтөлбөр юм.

 
 
unnamed (3).jpg
 
 

Acton School of Business MBA хөтөлбөртэй хамтран энтрепренерүүдэд зориулан энтрепренерүүдийн боловсруулсан гүйцэтгэх түвшний сургалтанд та хамрагдах болно. Бид тэдний хөтөлбөрийг 16 долоо хоногт багтах сургалтын хөтөлбөр болгон, Харвард, PricewaterhouseCoopers, McKinsey & Company, Ernst & Young зэрэг байгууллагуудын бодит туршлагаас нэгтгэн боловсруулсан. 


Та борлуулалт, санхүү, менежмент, хүний ​​нөөц, үйл ажиллагаа, манлайллын талаарх бизнесийн гол ойлголтуудад суралцах болно. Сургалтын хөтөлбөрийн 25% нь итгэл үнэмшил суурьт бизнест төвлөрдөг бөгөөд энэ нь амжилттай ажиллах соёлыг хөгжүүлэх, бизнесийнхээ хүрээнд болон нийгэм, оюун санааны нөлөөллийг бий болгоход, итгэлээ бизнестэйгээ хэрхэн уялдуулахыг ойлгоход тусалдаг.


Founders Lab - ын уламжлалт MBA хөтөлбөрийн их хугацаа, зардал шаарддаг энтрепренерүүдэд төдийлөн шаардлагагүй зарим онолын хэсгийг танаж багасгасан. Уг хөтөлбөрийн олон төгсөгчид энэ нь тэдний оруулсан хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг гэж хэлдэг бөгөөд үүнийг эртхэн суралцсан болоосой гэж хүсдэгээ илэрхийдэг юм. Тэд цаг хугацаа хэмнэж, алдаа гаргахаас зайлсхийж, өсөлтийг хурдасгах талаар сурч мэдсэн.

 

Хамт олон

Амьд харилцаа бүхий сургалт

Бид харилцаа, хамтралд маш их  ач холбогдол өгдөг. Зөв хандлагатай суралцагч, ментор, биенээ дэмждэг хамт олонтой байх нь тун чухал. Иймд сургалтын хичээлүүд дээр бүгд хоорондоо харилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж, асуудал шийдвэрлэн, бодит туршлага дээр ажиллах амьд харилцаатай явагдах болно.

 

Хөтөлбөр

Бодит кейс жишээтэй уялдсан, сорилт даалгаврыг судална

Сургалтын хөтөлбөр нь бодитой тулгарч болзошгүй сорилтуудыг судлахад зориулагдсан. Танд тулгарч буй бэрхшээлийг даван туулах бизнесийн гол ойлголтууд, мэдлэгээ өөрийн бизнест ашиглах арга хэрэгслийг авах болно.

Хугацаа

4 сарын турш 7 хоногт дунджаар 15 цаг

Founders Lab-ын бүтэц, хугацаа, төлбөр зэргээс хамаарч өөр өөр форматаар сонгон суралцах боломж олгодог. Жишээлбэл, зарим хичээлийг орой эсвэл амралтын өдрүүдэд суралцаж болно. Эсвэл гүйцэтгэх удирдлагын формат нь хөтөлбөрийг 4 сарын турш, сар бүр 3 өдөр, өдрийн 8 цагт шахан эрчимжүүлэн суралцах ч боломжтой. Ерөнхийдөө 7 хоногт дунджаар хичээлийн цаг, дадлага ажил, судлах ажилд 15-20 цаг зарцуулна гэж тооцоолох хэрэгтэй.

 

Төлбөр

Тэтгэлэг агуулсан сургалтын төлбөр

Төлбөр улс орон бүрт харилцан адилгүй байдаг тул бид сургалтын төлбөртөө урьдчилан тэтгэлгийг багтаасан юм. Unleash academy, Co.Starters нь зардлаа танаж, зарим хандив босгосон тул, энтрепренерийн оролцоо нь сургалтын төлбөрөө төлж чадах эсэхээс биш, харин 4 сарын эрчимт сургалтанд хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэх дээр илүү суурилдаг. Хамгийн өндөр гүйцэтгэлтэй энтрепренерүүд тохирох зөвлөгөө, хөрөнгө босголтын туслалцаа, менторшип, бизнесийн өсөлтөө хурдасгах нэмэлт боломжуудыг авах боломжтой. 

Fast Track Accelerator


Fast Track Accelerator нь Энтрепренер академийн төгсөгчдөд зориулан санал болгодог 6 сарын хугацаатай бизнесийн хурдасгуур хөтөлбөр юм.

 
unnamed (9).jpg
 

Төгсөгчид тухайн салбартаа манлайлагч болон брэнд, хууль, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдээс ганцаарчилсан зөвлөгөө авах болно. Салбар салбарын бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүдтэй шууд харилцаж, суралцана. Ийм төрлийн зөвлөх үйлчилгээ нь ерөнхийдөө харьцангуй өндөр төлбөртэй байдаг боловч эдгээр зөвлөхүүд маань танд итгэж, дараагийн үеийн удирдагчдад хөрөнгө оруулахыг хүсдэг юм.

Та мөн илүү боломжуудыг нээж, хөрөнгө оруулалт олох боломж бүрдэх болно. Хөрөнгө оруулалт олохтой холбоотой бизнесийн танилцуулга хийх, дэмжлэг авах боломжууд хэзээд байх болно. Мөн боломжийг өөрсдөө хэрхэн тодорхойлж, бий болгох талаар сурах болно!

 

UNLEASH ACADEMY-д суралцах хүсэлтэй байна уу?

Тэгвэл имэйлээ бүртгүүлнэ үү. Бид тантай холбогдох болно.